
Маргааш буюу бямба гарагт Засгийн газрын гишүүд хуралдахаар болоод байна. Хуралдаан 10.00 цагт эхлэх бөгөөд нийт 17 асуудал хэлэлцэх юм. Үүнд, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай, 2014 онд Монгол оронд зохиогдох олон улс, тив дэлхийн тэмцээний тухай, Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай Протоколд нэгдэн орох тухай тухай зэрэг 17 асуудал багтаж байгаа юм.