Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 68 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ыг зорьж байна. Чуулганд Монгол Улс “Бичигтэн болох НҮБ-ын арван жил”-ийн үндэсний илтгэл, “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэл, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэх юм.Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн чуулганд Монгол Улс өөрийн санаачилсан гурван тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнаж хэлэлцүүлэх юм байна. Үүнд, “Бичигтэн болох НҮБ-ын арван жил”-ийн үндэсний илтгэл, “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэл, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай илтгэлүүд багтжээ. Мөн чуулганы үеэр Монгол Улс 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих тухай асуудлуудын талаархи хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохоор төлөвлөжээ.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (4)