
Сургалтаар ЕАБХАБ-ын ерөнхий үйл ажиллагаа, бодлого чиглэл, хамарч буй хүрээ зэргийг танилцуулах бөгөөд тус байгууллагын жинхэнэ гишүүн болоод төдийлөн удаагүй байгаа Монгол Улсын эзлэх байр суурь, үүрэг оролцоо, хувь нэмрийг цаашид нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцах юм.
Дашрамд дуулгахад манай улс анх 2012 онд ЕАБХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд ингэснээр гадаад бодлогоо бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл, туршлага харилцан солилцох, яриа хэлэлцээнд тогтмол оролцох таатай нөхцөл бүрдсэн юм. Өнгөрсөн хугацаанд манай улсад ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Занниер, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн дарга Г.Милиори нар айлчилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноос гадна ЕАБХАБ-ын ажиглагчдын хэсэг хүрэлцэн ирж манай Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан билээ.