
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн мэдээллийг сонсож байна. Мөн МАН-ын бүлгийн гишүүд дээрх хуулийн төслийн талаар хурлаараа хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн асуудлаар УИХ-ын чуулганаас завсарлага авсан юм.