
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Л.Цог нарын гишүүд өнгөрөгч тавдугаар сард Өршөөлийн тухай хуулийн төслийг Их хуралд өргөн барих байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Тэгвэл уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар маргааш УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барихаар болсон байна. Мөн тэрээр энэ хуулийн төслийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг 11.00 цагт төрийн ордны “Г” танхимд хийх гэнэ.
Дээрх хуулийн төсөлд шүүхийн шийдвэрээр анх удаа ял сонсон, түүнийгээ эдэлж байгаа, ингэхдээ улсад учруулсан хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдана хэмээн зааж өгсөн бөгөөд хуулийг УИХ-аас баталсан нөхцөлд 3000 орчим нь чөлөөлөгдөх юм.
Сэтгэгдэл (1)