
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон эдийн засгийн өнөөгийн байдлын талаар хэлэлцлээ. Гишүүд УИХ-ын зүгээс Монгол банкинд шалгалт оруулах гарцаагүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Засгийн газар, Монгол банк хоёрын хооронд тохиролцсоны дагуу хийж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явц, Чингис бондын эргэн төлөлтийг тодруулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ шаардлагыг УИХ дахь эвслийн бүлэг, бие даагч гишүүдтэй хамтарч тавихаар болсон байна.
Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулинд зөвхөн 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан аж ахуй нэгж биш салбарыг нь харгалзан татварын хөнгөлөлт олгож байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа МАН илэрхийллээ.