
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Л.Цог нарын гишүүд өнгөрөгч
тавдугаар сард Өршөөлийн тухай хуулийн төслийг Их хуралд өргөн барих
байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Тэгвэл уг хуулийн төслийг
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн
барихаа мэдэгдээд байгаа. Мөн тэрээр энэ хуулийн төслийг танилцуулах
хэвлэлийн бага хурлыг 11.00 цагт төрийн ордны “Г” танхимд хийхээр болжээ.
Дээрх
хуулийн төсөлд шүүхийн шийдвэрээр анх удаа ял сонсон, түүнийгээ эдэлж
байгаа, ингэхдээ улсад учруулсан хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан
хүмүүс хамрагдана хэмээн зааж өгсөн бөгөөд хуулийг
УИХ-аас баталсан нөхцөлд 3000 орчим нь чөлөөлөгдөх юм.