
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 11.00 цагт ээлжит бус хурал хийхээр болжээ. Энэ хурлаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Алтны ил, тод байдлын тухай хуулийн төслүүдийг ахин ярилцах юм байна. АН-ын гишүүд Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг дахин нягталж, сайжруулах ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс ажлын хэсэг гаргаад байгаа. Тус ажлын хэсгийнхэн энэ хуулийн асуудлаар хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, санал бодлыг нь сонссон байна.
Тиймээс өнөөдрийн хурлаар уг хуулийн төсөлд оруулах саналуудын эцсийн вариантыг гишүүдэд сонсгох аж.