Уул уурхайн яам салбарынхны “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурал маргааш болох гэж байна. Тус хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, дэд сайд О.Эрдэнэбулган, төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нараас гадна яамны газар, хэлтэс, АМГ, ГТГ-ын удирдлагууд оролцох юм. Тэд өнгөрсөн хугацаанд салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөсөн аж.


















































