Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Индонези Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул С.Эрдэнэд энэ сарын 24-ний өдөр экзекватурыг гардуулав. Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консул С.Эрдэнэд Монгол-Индонезийн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд амжилт хүслээ. Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар байлцав.


















































