Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Ганхуягийг төрд салаавч өгсний дараа Ерөнхий сайд “Хас” банкийг жижиг гэж цоллов

2013-9-25
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг хоёр дахин нэмсэн “Хас” банкийг жижиг банк хэмээн тодорхойлсон. Харин Засгийн газрын тэргүүн маань Монголын банкуудын дунд байр сууриа олсон “Хас” банкийг яагаад ингэж цоллох болов?
хас банк    Ерөнхий сайд Н.Алтанхуяг ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг хоёр дахин нэмсэн “Хас” банкийг жижиг банк хэмээн тодорхойлсон. Харин Засгийн газрын тэргүүн маань Монголын банкуудын дунд байр сууриа олсон “Хас” банкийг яагаад ингэж цоллох болов?

Хичээлийн шинэ жил эхэлж, оюутан сурагчид цугларсан есдүгээр сарын эхний долоо хоногийн хамгийн дуулиантай үйл явдал нь хэсэг эрхмүүд Төрийн ордон луу салаавч гаргасан хэрэг байлаа. Энэхүү соёлгүй жагсаалыг “Хас”-ийн Ч.Ганхуяг ахалсан юм.  Сангийн сайд асан тэрээр үүнээс хойш Хас биш, талх ч биш салаавч гэдэг хочтой болсон. Салаавч гаргах үйл ажиллагааг Ч.Ганхуяг ахалж, Төрийн ордны баруун, зүүн хоёр талаас УИХ, Засгийн газарт зориулан салаавч гаргасан юм. Энэ үеэрээ тэрээр “Ам.доллар 1700 төгрөг боллоо. Ажлаа хийж чадахгүй байгаа Ерөнхий сайд аа май” хэмээн хашгирч, Төрийн ордон болон түүнийг тэргүүлж буй Н.Алтанхуягт зориулан салаавч өгсөн юм.

Ч.Ганхуяг салаавч өгсөн шалтгаанаа “УИХ хурдан хуралдах ёстой. Тэд наадаж, цэнгэх гэж сонгогдоогүй байлтай. Ард түмний итгэлийг хүлээж гарч ирсэн юм бол одоо ажлаа хийх хэрэгтэй. Монголын иргэд дэндүү хүлцэнгүй байна. Хямрал болох гэж байхад улстөрчид нь наадаж, цэнгээд л явж байгаа нь арай дэндлээ” хэмээн хэвлэлд ярьсан байна. Мөн “Ардчилсан улсад ийм эрх баригчид  хэрэггүй” хэмээн хэлсэн нь Н.Алтанхуягийг юм хийдэггүй хэрэггүй нөхөр гэсэн санаагаа давтан хэлж буйг баталсан.

Энэхүү үйл явдлын дараахан “Хас” банк Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа мэт нэгэн шийдвэр гаргасан нь иргэдийн дургүйцлийг ихэд хүргээд байна. “Хас” банк нийслэлийн хэмжээнд олгогдож буй найман хувийн орон сууцны зээлдээ 50 хувь, орон нутагт 60 хувиар тооцон урьдчилгаа авахаар зээлийн дотоод журам батлаж, хэрэгжүүлж эхэлжээ. Мөн уул уурхайн салбарынханд зээл олгохгүй хэмээн мэдээлсэн байна. Байр худалдан авахаар урьдчилгаагаа хийх гэж хуруу хумсаа хугалах шахам гүйж буй иргэдэд “Хас банк”-ны санал болгож буй үнийн дүн, ажил мэргэжлээр ялгаварлах үзэл огтоос таалагдаагүй хэвээр байна.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзахдаа “Хас” банкийг жижигхээн шүү дээ хэмээн хэлсэн юм. Тэрээр “Урьдчилгааг 50-60 хувьд хүргэж байгаа юм бол “Хас” банк энэ хөтөлбөрөөс гарч байгаа юм байлгүй. Гэхдээ иргэдэд сонголт нь бий шүү дээ. Хэн 50 хувийн урьдчилгаа хийх вэ дээ. Тэгээд ч “Хас” банк тийм ч том банк биш.  Төрийн банк эсвэл Хаан банк ийм асуудал үүсгэсэн бол бас яахав” хэмээн ярьсан.

Засгийн газрын тэргүүний энэ үгэнд "Хаан", "Төрийн банк"-тай харьцуулахад "Хас" банк юу ч биш шүү дээ гэсэн санаа агуулагдаж байна. Түүнээс гадна “Хас” банкаар үйлчлүүлэхгүй байж болно шүү дээ гэсэн уриалга ч явж байгаа юм. Ерөнхий сайдын энэ үгнээс болоод харилцагчид нь “Хас” банкийг үнэхээр жижиг хэмээн үзэх болжээ. Хэвлэлээр гарсан “Хас”-ийн тухай нийтлэлүүдийн дор муу банк гэсэн сэтгэгдэл олонтаа олонтаа таарна.

Ямартаа ч үйл явдлын өрнөлийг ард иргэд ингэж тайлбарлаж байна. “Хас” банкны томоохон хувьцаа эзэмшигч нь Н.Алтанхуягт салаавч өгч, банк нь Засгийн газартай хийсэн гэрээгээ үл тоомсорлон урьдчилгаагаа нэмж орон сууцны хөтөлбөрт садаа болсныхоо төлөө Ерөнхий сайдад жижиг гэж цоллууллаа. Салаавч гаргасан зургаан хүний нэг л лав шангаа хүртэх шиг боллоо.
www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (203.169.54.231)
    xas neeree nugeltei unetei bank shuu
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • irgen (122.201.18.18)
    Gankhuyagaaaa chi Urgah naran horoololoo tsegtelchih. Tegeed olon yum *****. Odoog hurtel order ni garaagui, hog novshindoo daragdsan. nohir usaa tuul gol ruu shuud ursgaj bgaa. Chi ch udahgui uilee edelne ee gaigui.
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.254.119.128)
    Unen ug helsen hunii muug ni uzeh gej bna daa!!! Bas Songdo-g shalgah bolj!!! Uvs tecnology! Ug ni bol ogtsroh bolzloo hangatsan l hun dee!!! Shinechlel gej deeguuree zadgai orilsoor bh hoorond ni shiver gedeg zuil hoer holiig ni umhiiruullee dee Zadgai tsagaanaa!!!
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • шударга иргэн (182.160.3.163)
    Ажлаа хийж чаддаггүй арчаагүй хүмүүсийн өөдөөс салаавч гаргасан ч багадна. Амаараа л ажлаа хийдэг сайдын өөдөөс салаавч гаргасан ч багадна
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Багш (202.179.20.254)
    Энэ Ганхуяг сэжгийн муухай харагдаж байна
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • ç (122.254.119.96)
    ñàëààâ÷ Ãàíõóÿã òýíýã ¿èëäýëýýðýý Õàñ áàíêàà àëëàà äàà òýíýã áàöààí
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.169.54.231)
    hasaas boliooo art tvmeen
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.18.33)
    has ugaasaa jijkeen bank ym. gargaj bgaa uildlees n l harasgdasj bn
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • zochin (202.179.10.38)
    eooe bolii durgui hurchlee has,haan bankuudaas mongoo tataj avnaa.er ni bankii hadgalamjiin hereg algaa
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Xacya (202.179.20.203)
    xaciig xaciya
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • zochin (180.235.164.217)
    has bank jijig bank gedeg ni unen shuu dee. uilchilgee mash muutai shuu dee. zaabal ene bankaar uilchluuleh geed yah yum be.
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.247.198)
    Хacaac татгалзацгаая
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • ZOCHIN (122.201.18.133)
    HAS JIJIG BANK SHD HASIIN GANHUYAG CH GESEN MANGAR BATSAAN SHD,SALAAVCH GARGAJ MALTAAD
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Zorigoo (103.9.88.114)
    Xax ugaasa JIJIGHEN XACIIG XAC... Hvn bdaggui bolhoor l hurdan uym shig bdag bh
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.18.168)
    Xas bol muu bank
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • unen (202.179.18.104)
    xac ugaasaa jijig bank, uilchilgee shuurhaidaa bish uilchluulegch baidaggui uchraas orson xun xurdan suugaad uilchilgeegee awchdag gazar. orxod telruud ni utsaaraa togoltson l suuj bdagshd
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • zochin (203.169.49.206)
    ene altanhuyag ulsiin yoronhii said shig baigaasai hov hootsolddog avgai shig bhiin
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • зочин (122.201.18.6)
    Ганхуягийн буруу Арай ч дээ Бизнес хийдэг хариуцлагатай ажил алба хашиж явсан хүн салаавч үзүүлээд зогсож байхдаа яахав дээ Цэвэр агаар сангийн зуух дулаалгын мөнгө идсэн хэрэгтэй энэ банкны хүмүүс холбогдоод байсан ОДоо орон сууцны зээл дээр юу болоод явчихав даа Теллерүүд нь их урагшгүй харилцаатай Хадгаламжийн дэвтэрт бичлэг хийгдээгүй байхад та мөнгөө дэвтэргүйгээр авсан байна гээд байсан Өөрөө санахгүй болохоор нээрээ тэгсэн юм байх даа гээд өнгөрсөн
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • bid (122.201.18.27)
    hasiig has
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Bi Mongol hun (202.131.235.67)
    Toriin terguun baij tegeed neg jijig gej bodoj yvaa banktaigaa hereldeed suuj baidag saihan zavtai bn aa Oor hiih ym baihgui l ym baihdaa Ene zasag ymar ch bodlogoguigeesee bolj onoodor Dollar, yuanii hanshaa barij chadahgui bn shdee odoo ter Yponchuudad yu baritsaalaad zeel avsan ym boldoo Odoo udahgui Chingis bond geed nerleed baigaa surhii zeelee yaj toloh gej baigaa ym boldoo 3 jiliin daraagaas tolj ehlene shuudee tamin Ouy Tolgoi asuudaltai baigaa, Tavan Tolgoigoos odoo garch baigaa nuurs 1tn=45$ aar orondoo Chalkod aldchihsan iim baihad yan daa eronhii said minu
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • кккк (112.72.13.192)
    банк хоорондийн гүйлгээний хураамж 2000 төгрөг гэж тэнэгтсэн ш д.би уул нь гэрийнхээ хажуу дах салбараас байр тогний мөнгөө тушаадаг байсан. одоо бол 500 метр газар алхаад л өөр банкинд тушаагаад 2000 төгрөгөөр бяцхан хүүдээ нухаш тараг 2-г аваад өгчихнө. манай харлцах данстай бол 300 шүү гэчихжээ.
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Энх (202.179.20.138)
    Хас банк жижиг гэдэг нь үнэн ш дээ.8 хувийн зээлийн үйл ажилгааг эсэргүүцэж байгаа юм шиг орон сууцны зээлийн урьдчилгааг 60 хувь болголоо гэж өөрсдөө л улс төржсэн юм яриа биз дээ.
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • jack (202.131.247.23)
    xacbank uug ni mongoldoo hamgiin hurdan uilchilgeetei sain bank gehdee tsor gants unen zuil ni toriin bank haan banknii hajuud jijighen ni unen
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • 5112 (202.131.233.59)
    ЗӨВӨӨ, ЗӨВ... "ХАС"БОЛ ЖИЖИГ БАНК-ОЛИГАРХИЙН БАНК. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ МЭДДЭГГҮЙ Ч.ГАНХУЯГ БОЛ ЖИНХЭНЭ ОЛГАРХУУДЫН МӨНГӨНИЙГ ХАМГААЛАХЫГ ХҮСЧ, АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛДОГ Л АМЬСГАА..."ХАС"-ААР БҮҮ ҮЙЛЧЛҮҮЛЦГЭЭ... АЯГҮЙ БОЛ УДАХГҮЙ БУСАД БАНКНЫ ХҮҮ, ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ, БОЛЗЛООРОО ДАВЖ, ХУУРАХ АЖИЛЛАГАА СУРТАЛЧИЛНА ДАА,ХАРААРАЙ....
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • unen (76.170.117.163)
    ganxayg ard irgediig shulj chadaxgyi bolsondoo buximdaj salaabch gargaj baix chini,, yaj 50-60 xubiig beleneer tolox yum be. tolox chadbartai negen baixad tolox chadbargui negen bas baina sh dee. ene muu ganxayg ix buruu sexej baix chini
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Teneg HAS bank . . . Manai duu zeel huutsulduj baigaa . . . HAS neeree tegj trenegtsen gesen shuu . . . Duu maani HAAN banknaas avahaar bolson
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • zadgai tsagaan (203.194.115.103)
    Ene altankhuyag uneheer soliotoi boo shu
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    6 цаг 54 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    7 цаг 28 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    11 цаг 12 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    11 цаг 35 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    12 цаг 0 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    13 цаг 24 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    13 цаг 26 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    13 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    13 цаг 53 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    15 цаг 22 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    15 цаг 25 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    16 цаг 6 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    17 цаг 4 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    17 цаг 17 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    17 цаг 26 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    17 цаг 48 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 15 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    18 цаг 15 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    18 цаг 15 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    18 цаг 20 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК