
МАН-ын бүлгийн зүгээс Монголбанкыг шалгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Долларын ханш огцом өссөн, зах зээлд их хэмжээний төгрөг шахсан мөн албан тушаалтнууд нь өөр өөр статистик үзүүлэлт ярьж байсан нь Монголбанкыг шалгахад хүргээд байгаа юм. Тиймээс өнөөдөр УИХ-ын дэргэдэх Эдийн засгийн байнгын хорооноос тус газрыг шалгах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Г.Уянга, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт нар багтаж байна.