
Ажлын хэсэг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл, Төвбанкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалгаж танилцан дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй ажиллах юм.
Шалгалтын нэгдсэн дүнг 10 дугаар сарын 10-ны дотор багтаан Байнгын хороонд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.