
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороонны 09.00 цагт эхлэх хурлын дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахаар болоод байна. Байнгын хороогоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж, УИХ-ын чуулганд оруулах юм. Мөн өнөөдрийн чуулганаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. УИХ-ын ээлжит бус чуулган үдээс хойш 14.00 цагт эхэлнэ.