Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Энхтүвшин: Их хурлаар хариуцлагын асуудлыг тодорхой хүрээнд ярина

2013-9-26
0
ЖИРГЭХ
Ардын нам аравдугаар сарын 27-нд намын XXVII их хурлаа хийх гэж байна.
    DSC_7821aАрдын нам аравдугаар сарын 27-нд намын XXVII их хурлаа хийх гэж байна. Энэ удаа намын дүрмийн өөрчлөлт, бүтцийн өөрчлөлт, намын даргаа солихоос эхлээд чамгүй олон асуудал хэлэлцэнэ.  Хурал ч нэлээд хэд хоног  үргэлжлэх нь тодорхой. МАН хэмээх томоохон институцийн хувьд дарга,  удирдлага нь хэн байх, намын ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох, Удирдах зөвлөлийн гишүүд хэн байх нь анхаарал татаж байгаа зүйлүүдийн нэг. Мөн намын шинэ даргаар М.Энхболд, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Баяр нарын нэгийг сонгогдож магадгүй гэсэн хувилбаруудыг ч хэвлэлээр аль хэдийн бичээд эхэлсэн байна.

Намын их хурлын асуудлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Занданшатар л тодорхой мэдээллийг хэвлэлээр өгч байгаа. Тэгвэл энэ удаад МАН-ын дарга Ө.Энхтүвшин ирэх сард болох намын Их хурлын талаар  байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Их хурлыг өргөн цар хүрээтэй хийхээс гадна Шинэчлэлийг чухалчилна гэдгээ хэлж байна. Ингээд түүний яриаг хүргэе.

-    Намын Их хурлаар хариуцлагын асуудлыг мэдээж хөндөх байх. Таны бодлоор хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ?

-    Хариуцлага тодорхой хүрээнд яригдана. Хоёр сонгуулийг Ө.Энхтүвшин удирдлаа. Гэхдээ бидний хүсэн хүлээсэн үр дүн гарсангүй. Сонгуульд дараалсан ялагдал хүлээсэн учир би хариуцлагаа хүлээхэд бэлэн гэдгээ Бага хурлын үеэр хэлчихсэн. Энэ асуудлыг Их хурал дээрээ яръя гэдгээ ч бас хэлсэн. Ард түмэн биднийг дэмжиж байгаа. Энэ намыг хүлээсэн, итгэл найдвар тавьсан хүмүүс ч байна. Харин тодорхой хэсгийн хувьд ажлаа сайн зохион байгуулж чадаагүй. Зорилго бодлогоо хүргэж чадсангүй. Арга барил муу байна гэсэн асуудал байгаа. Их хурлын үеэр энэ асуудлыг ярилцах болно. Бусад асуудлыг ярьдагаараа яриад шийдээд явна.

-    Улс төрчид танай намыг намын дүрмээ хэрхэн өөрчлөхийг харж байгаа байх. Харин олон нийт Их хурлаас юуг хүлээж байгаа гэж та бодож байна вэ?

-    Улс төрийн том нам, 92 жилийн түүхтэй сөрөг хүчин яаж Их хурлаа хийх нь вэ? Ямар шийдвэр гаргах бол?, ялангуяа Шинэчлэл гээд яриад байгаа асуудалд ямар хариу өгөх вэ гэдэг нь их чухал. Шинэчлэгдэх үйл явц нь хурдан байж чадах уу гэдгийг ч харах байх. Улс орны хэмжээний хөгжлийн бодлогын түвшинд ямар шийд гаргах вэ гэдэг нь бас их чухал. Ер нь сөрөг хүчин болсон нам улс орны хөгжлийг яриад байх хэрэггүй гэж хүмүүс ярьдаг. Ярих ёстой юм. Ер нь ярина гэж бодож байгаа. Зөвхөн МАН-д дүрэмд өөрчлөлт оруулахаас гадна хойч үеийн ирээдүй, сайхан ирээдүйн төлөө ямар боломжууд байна гэдгийг ярих юм. Ямар эрсдлүүд байгааг ч гаргаж тавина. Бүтээлч сөрөг хүчин байна гэж л оролдож байна. Дандаа шүүмжлэхээсээ илүү алдаа оноог хэлээд явна. Тиймээс намын Их хурал улс орон ард түмний амьдралаас хол байна гэж байхгүй. Хөгжлийн асуудалтай холбоотой чухал хувилбаруудыг гаргаж ирнэ. Энэ асуудал их чухал яригдах байх. Манай нам бол цул эвтэй сөрөг хүчин. Ер нь бид эрх барьж байхдаа намын дотоод асуудлаа орхиж ирсэн байна.

- Засгийн эрх барьж байхад улс орны нөхцөл байдал руу анхаарлаа хандуулаад намын дотоод асуудлаа орхисон гэж хэлэх гээд байна уу?

- Манай нам олон жил эрх барилаа. Тэр үедээ улс орны хэмжээний асуудал руу их анхаарал хандуулаад ирсэн байна. Харин намын дотоод амьдралынхаа асуудлыг хаячихдаг юм байна. Боловсон хүчний асуудал завхарлаа гээд л шүүмжлээд байгаа шүү дээ. Энэ нь тэр тал руугаа бага анхаарсан байна гэдгийг маань л хэлээд байгаа юм. Тиймээс сөрөг хүчин болсон үед намынхаа дотоод амьдралын асуудал руу илүү анхаарах, орчин үеийн болгох, нөгөө яриад байгаа шиг шинэчлэлийг хийх, цаашид эрх баригч болоход улс орныг хэрхэн авч явах бэлтгэлийг базаах хэрэгтэй байгаа юм. Зөвхөн намын дотоод асуудлаараа оролдоод байх нь явцуу гэж ойлгож байна.Тийм учраас хөгжлийн асуудлыг ярилцаад дорвитой хөтөлбөр гаргах ёстой болов уу гэж бодож байна. Бидний хувьд сүүлийн хэдэн хөгжлийн асуудлаар их ярьж байгаа. Манай нам ард түмний хөгжлийн хөтөлбөр гэдэг зүйлийг боловсруулсан юм. Ойрын 35 жилийн хөгжлийн асуудлыг тэр хөтөлбөрт тусгасан байгаа. Тэр асуудлаа өргөн цар хүрээтэй ярьж байгаа. Харин эрх баригч нарт хөгжлийн хөтөлбөр энэ тэр байхгүй юм шиг байна.

-   Бид нар өнөөдөр задралын тухай биш эв нэгдлийн тухай ярих ёстой. Энэ зөвшилцөл ойлголцлын тухай яаж ярих ёстой юм бэ?


-    Цөөхөн монголчууд бид зөвшилцөж, ойлголцож байж л хөгжинө. Тэр бол бидний хамгийн тодорхой үнэн зүйл. Улс төрийн намууд хичээл зүтгэл санаачилга гаргах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнд их чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Зөвшилцөөд цааш ажиллавал бид 100 хувь дэмжээд явна.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • mongol (182.160.35.170)
    man-ngaruudiig xaraxaar buuljis tsutgah yum.
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • hh (202.5.194.137)
    man udirdlaga baga hurliin gishyydee bygdiig ni solij baij asuudal ooroor shiidegdene
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • баяртайцгаа (202.21.113.139)
    эш дээ гэж танай нам байгаа юу,хариуцлага тооцоод ч дээшлэх нь нэгэнт үгүй болсон байхаа даа.тэрбумтнууд болтлоо авлига авсан,хулгай хийсэн нөхдүүдээ шорон руу явуулаад хүн үлдэх болов уу даа та нарт.Гэвч хуулийн өмнө бүгд тэгш эрх эдлэх учраас хийсэн хэрэгтээ ялаа эдлэх нь зүйн хэрэг лдээ баяртай цгаа гэхээс
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.227.133)
    Tanai namd hariutslaga hvleeh hvn ch olon baigaa daa
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • өргөн (122.254.127.34)
    Энхтүвшин даргаа,хариуцлагыг тодорхой биш өргөн хүрээнд яривал яасан юм? Өөрийн чинь араас Баяр,Хүрэлсүх,Ж.Сүхбаатар,Ж.Энхбаяр,Энхболдтонгууд,Сү.Батболд,Бадамжунай,Лүндаажанцан гээд л хөвөрнө дөө,уг нь..
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.5.202.130)
    hahaha namiin asuudlaa shidej chadahgui baij uls oron ch yamaidaa hurlaa ch tovloh zoriggui hun gee bizee dulegneed kkk
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    6 цаг 44 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    7 цаг 19 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    11 цаг 2 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    11 цаг 25 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    11 цаг 50 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    13 цаг 14 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    13 цаг 16 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    13 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    13 цаг 43 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    15 цаг 13 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    15 цаг 15 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    15 цаг 56 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    16 цаг 54 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    17 цаг 7 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    17 цаг 16 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    17 цаг 38 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 5 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    18 цаг 5 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    18 цаг 5 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    18 цаг 10 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК