УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороод өнөөдөр 09.00 цагт хуралдаж эхэлнэ. Тус хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүд, түүнийг дагалдах хуулийн төслүүдийг тус тусын байнгын хороо хэлэлцэх юм. Дашрамд дуулгахад өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, дэмжигдсэн. Чуулган оройн 21.20 цагт өндөрлөсөн бөгөөд дээрхи хоёр хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлжээ.




















































