
Ардчилсан намд УИХ-ын гишүүн асан А.Муратаар ахлуулсан шинэ жигүүр байгуулагдсан билээ. Энэ жигүүрт одоогоор хэн хэн багтаж байгаа нь тодорхойгүй байгаа. Тэгвэл энэ талаар шинээр "ургасан" жигүүрийнхэн өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Тэд Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа тул ийнхүү жигүүр байгуулсан гэж мэдэгдэж байгаа. Харин зарим эх сурвалж АН-ын албан тушаалд очиж чадаагүй эсвэл нам дотроо хүчгүй байгаа хүмүүс нийлж байгуулсан хэмээж байна.
Энэ хэвлэлийн хурал өнөөдөр 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд болох юм.