Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч цөмийн зэвсгийг хураах асуудлаарх өндөр түвшний уулзалтад үг хэллээ

2013-9-27
0
ЖИРГЭХ

2013-09-27nuqspeech_bigНоён дарга аа,
Эрхэм Ерөнхий Нарийн бичгийн дарга аа,
Эрхэмсэг ноёд оо,
Хатагтай, ноёд оо,
 
Чухал ач холбогдолтой энэхүү хуралдаанд оролцож хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо илэрхийлэх, дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд шийдвэртэй алхмыг хэрэгжүүлэх эрэлт шаардлагын талаар өөрийн санаа бодлыг тод бөгөөд хүчтэй илэрхийлэх завшаан тохиосныг  миний бие өндөр хүндэтгэл, нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна.
 
Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн зоримог үзэл санааг талархан дэмждэг, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд, ялангуяа цөмийн зэвсэгтэй улс бүхэн амаргүй яриа хэлэлцээ хийж, нягт хамтран ажиллаж, харилцан ойлгож, шаргуу чармайж зүтгэсний хүчээр эл зорилгод хүрч болно хэмээн хатуу итгэдэг учир бид бүхэн өнөөдөр энд хуран цуглаад байна.
Цөмийн зэвсгийг хураах үйл явц бол нэг бүрчлэн тун хянамгай хэлэлцэх учиртай олон хэсгээс бүрддэг боловч цаг хугацаа давчуу учир би дараах цөөн асуудлаар өөрийн бодлыг товчхон өгүүлье.
 
Нэг. Цөмийн зэвсгийг хориглох талаар Монгол УлсЕрөнхий нарийн бичгийн дарга Цөмийн зэвсгийг хориглох таван зүйлт санаачилга дэвшүүлснийг дэмжиж, цөмийн зэвсгийг хориглох нь хойшлуулалгүй анхаарах шаардлагатай асуудлуудын нэг мөн гэдэгтэй санал нэгдэж байна.Цөмийн зэвсгийн асуудлаар гэрээ хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх цаг мөч нэгэнт тулгарсан хэмээн итгэж байгаа учир уг баримт бичгийн эхний төслийг улс орнуудад хүргүүлээд байна.Нээлттэй ажлын хэсгийн уулзалтуудын үр дүнд хүмүүнлэгийн үүднээс цөмийн зэвсгийн хор уршгийг харгалзан энэ ажлыг нэн даруй хийж эхлэх шаардлагатай байна.
 
Хоёр. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага Цөмийн туршилтыг бүрэн хориглох нь цөмийн зэвсгийг хориглох үйл ажиллагааг түргэсгэж түүнийг үл дэлгэрүүлэх хүчирхэг хэрэгсэл болно. Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү баримт бичиг нэн даруй хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийг хүлээж байна. Улс төрийн хүсэл зориг байвалхарьцангуй богино хугацаанд ахиц гаргах боломжтой учир соёрхон батлаагүй улс орнуудад ялангуяа хоёр дахь хавсралтад нэр нь орсон найман улсад хандан яаралтай соёрхон батлахыг уриалж байна.
 
Гурав. Зэвсэг хураах яриа хэлэлцээ ба кампанит ажиллагаа Зэвсэг хураах олон талт яриа хэлэлцээний цор ганц чуулган-Зэвсэг хураах бага хурал санаанд хүрэхгүй байгаа нь тун ч тоогүй.Үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд чиглэсэн зөвлөгөөн явагдаж байгаа ч Зэвсэг хураах бага хурал саатсан хэвээр байна. Олон улсын хамтын нийгэмлэг нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар ганц нэг улсын таалалд багтах ёсгүй. Тийм учраас Газрын минийг хориглох тухай 1997 оны конвенц болон Сум хэрэглэлийн тухай 2008 оны конвенцийг байгуулахад харагдсанчлан олон улсын практикт Зэвсэг хураах механизм гацсан тохиолдолд улс орнууд болон төрийн бус байгууллагуудын эвслийн салшгүй үүрэг роль харагддаг.Тийм учраас Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг дүгнэх бага хурал, Шинэ асуудлын эвсэл, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хийгээд хураах дэлхийн сүлжээнд хүлээсэн үүргээ цөмийн гүрнүүд тууштай баримтлахад нь цөмийн зэвсгийг хураах бодит хүчин чармайлтыг дэмжихэд  хөхиүлэн чиглэсэн бусад санал санаачилга, үнэ цэнэтэй бусад эвслийг онцлон дурдахыг хүсэж байна.
 
Цөмийн гүрнүүдийг хөхиүлэн дэмжих тухай дунд зиндааны улсуудын санаачилга, Дэлхийн хэмжээнд тэглэх кампанит ажиллагаа,Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампани, бусад олон   санал санаачилга бий.
 
Цөмийн зэвсэггүй бүсүүдэд оролцогч улсууд болон Монголын бага хурал 116 улсын бүлгийн дуу хоолойг өргөж түүнийг нэн чухал оролцогч болгох шинэ үзэгдэл юм. Цөмийн зэвсэггүй бүсүүдийн хөдөлгөөнд оролцогчийн хувьд Монгол Улс 2009 онд холбоо баригчдын анхны уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, уг бүсүүдийн 2015 онд болох гурав дахь бага хурлын бэлтгэл хуралдааныг 2012 онд Вена хотноо даргалсан юм. Энэ онд Меkсикийн хамтаар Женевийн бэлтгэл хуралдааныг хамтран даргалсан билээ.
 
Дөрөв. Цөмийн зэвсэггүй бүсүүд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураахад цөмийн зэвсэггүй бүс байгуулах нь бүс нутгийн хэмжээнд үр дүнтэй арга хэмжээ юм. Өнөөдрийн байдлаар Антарктид болон сансар, далайн ёроолд тэрчлэн Латин Америк, Кариб, Номхон далайн өмнөд хэсэг, Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Монгол зэрэг хүн ам суурьшсан есөн бүс байгаагийн дотор Монгол улс бол 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг бүхий нэг улс юм. Цөмийн зэвсэггүйбүсүүдийн   чухал бөгөөд дэлхийн хэмжээний хүчин чармайлтад түрлэг нэмэх үр дүнтэй бүс нутгийн арга хэмжээ мөн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Одоогийн бүсүүдийг бэхжүүлэхийн хамт, Ойрхи Дорнод, ЗХА-д шинэ бүсүүд байгуулахыг хөхиүлэн дэмжих шаардлагатай. Сүүлчийнхэд нь зөрчил маргаан удаан үргэлжилж байгаа.
 
Дурдсан бүсүүдийг байгуулснаар ихээхэн туршлага хуримтлагдсан шинэ бүсийг байгуулахад тус дөхөм үзүүлэх болно. Цөмийн зэвсэггүй бүс анх бий болсноос хойш 38 жил өнгөрч, түүнийг байгуулахын ач холбогдол нэгэнт мэдэгдсэн учир Монгол Улс Цөмийн зэвсэггүй бүс /ЦЗБ/-үүдийн бүх талыг хамарсан хоёр дахь иж бүрэн судалгаа явуулахы НҮБ-д уриалж байна. Латин Америк, Карибын бүс нутагт анхны бүс байгуулагдсаны 40 жилийг олон улсын хамтын нийгэмлэг ёслон тэмдлэглэхийн өмнө энэхүү судалгааг хийвэл зохино.
 
Тав. Монгол Улсын ЦЗБ дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үйлсийн тусын тулд цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн дангаараа зарласан бөгөөд энэ статусыг механизм болгохоор шаргуу чармайн ажиллаж байна. Тус улс 2000 онд үндэсний хууль тогтоомжоо баталж, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээтэй  дэмжлэг, өөрийн тууштай бөгөөд уян хатан бодлогын үр дүнд Монголын энэ статус баталгаажсан. 2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ зарлан тунхагласан. Монгол Улсыг цөмийн зэвсэг хэрэглэн ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй, түүний статусыг хүндэтгэнэ, их гүрнүүдийн өрсөлдөөн, геополитикийн өрсөлдөөнд шатрын хүү болгож ашиглахгүй, Монгол Улсын нутаг дэвсгэр итгэлцэл, тогтвортой байдлын талбар, бусдын эсрэг ашиглагдах ёсгүй гэж амалсан. Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад жижиг улс ч өөрийн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж зоригжуулсан.
 
Зургаа. ЗХА. Аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах туршлагатай улсын хувьд Монгол Улс тус бүс нутагт Цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар Зүүн Хойд Азийн улсуудтай албан бусаар ажиллах боломжтой. Амаргүй боловч эр зориг, улс төрийн эрмэлзэл шаардсан энэ нь зорилт тууштай байдлын үндсэн дээр нэн даруй биш боловч хэрэгжих боломжтой гэдгийг бид мэднэ. Итгэлцлийг бэхжүүлэх алхам хийх шаардлагатай. Энэ зорилгын үндсэн дээр бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхийн тулд миний бие өнгөрөгч гуравдугаар сард ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачилга дэвшүүлж тус бүсийн улсуудыг илэн далангүй яриа хэлэлцээнд урьсан.
 
Ноён дарга аа,
Цөмийн зэвсгийг хураахын тулд хүч чармайлтаа дайчлан ажиллах бөгөөд өнөөдрийн эрч хүч бидний хүчин чармайлтыг улам нэмэгдүүлэх болно.
 
Анхаарал тавьсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    6 цаг 44 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    7 цаг 18 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    11 цаг 2 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    11 цаг 25 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    11 цаг 50 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    13 цаг 14 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    13 цаг 16 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    13 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    13 цаг 43 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    15 цаг 12 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    15 цаг 15 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    15 цаг 56 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    16 цаг 54 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    17 цаг 7 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    17 цаг 16 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    17 цаг 38 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 5 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    18 цаг 5 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    18 цаг 5 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    18 цаг 10 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК