
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр МАХН-ын өрнүүлж буй "Шударга ёс" аян зүүн аймгуудаар үргэлжлэх болсныг мэдээллээ. Сүүлийн үед нам гүмхэн байгаа тус намын гишүүд болоод удирдлагууд ирэх сарын 27-нд болох МАН-ын Их хурлыг чих тавин хүлээж, анхааралтай ажиглаж байгааг Г.Шийлэгдамба хэлсэн юм. Харин хэвлэлийн хурлын үеэр тус намын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар шинэ мэдээлэл өгсөнгүй.
Сэтгэгдэл (1)