Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Шийлэгдамба: Он гараад намынхаа Их хурлыг хийхээр төлөвлөж байгаа

2013-9-28
0
ЖИРГЭХ
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өчигдөр “Шударга ёс” аяныг хэрхэн үргэлжлүүлэх талаараа мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс хэдэн зүйлийг тодрууллаа.
 шийлэгдамба   МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өчигдөр “Шударга ёс” аяныг хэрхэн үргэлжлүүлэх талаараа мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс хэдэн зүйлийг тодрууллаа.

-Улс төрийн намууд улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал дээр яаж бодитой үйл ажиллагаа явуулах ёстой вэ?
-Мэдээж АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН зэрэг намууд УИХ-д суудалтай улс төрийн намууд. Тэгвэл улс төрийн намууд улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал, түүнээс гарах арга замын талаар тодорхой бодлого гаргаж УИХ дахь, Засгийн газар дахь төлөөллөөрөө дамжуулж үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Гэвч үндсэндээ намуудын байр суурь тодорхой илэрхийлэгдэж гарахгүй байгаад байна. Тухайлбал, МАН нэг сарын дараа буюу аравдугаар сарын 27-нд намынхаа их хурлыг хуралдуулах гэж байна. Мэдээж бид өөр намууд ч гэсэн УИХ-д суудалтай цөөнхийг бүрдүүлж байгаа нам учраас МАН-ын Их хурал өөрөө өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, асуудлаа тавих уу үгүй юу гэдэг дээр анхаарлаа хандуулж байгаа. Зөвхөн намынхаа дотоод асуудалд чиглэгдсэн хурал уу, үнэхээр улс эх орны ирээдүйд чиглэгдсэн хөгжлийн концевцруугаа хандсан, түүнчлэн улс төрийн тогтвортой нөхцөл байдалд нөлөөлөхүйц үр дүнтэй хурал болж чадах уу гэдэг асуудал улс төрийн давцан дахь бусад намуудын анхаарлын төвд байгаа. Эсвэл зүгээр хэдхэн олигархуудтайгаа хамт үлдэх үү. Улс төрийн төвшинд хэдийгээр бид өөр өөр намуудад өрсөлдөж байгаа ч бусад намууд илүү цэвэрших, бусад намууд өөрсдөө үйл ажиллагаа нь тунгалаг сайн явагдах нь нөгөө улс төрийн намууддаа эерэг нөлөөллийг үзүүлдэг. Тэгэхээр МАН муугаасаа салах, сайн сайхнаа үргэлжүүлэх  байдлыг энэ хурлаас гаргах үгүй юу гэдэг анхаарал татаж байна. Мөн энэ хурал бидний “Шударга ёс” аяны үйл ажиллагаатай уялдана. Бидэнд хандаж байгаа олон хүмүүс байдаг. Тухайлбал, МАН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс. Тэд бид энэ их хурлаасаа ийм үр дүн хүлээж байгаа, МАХН, МАН хоёр бол ойролцоо үзэл баримтлалтай нэгэн цагт нэгдмэл нэг улс төрийн хүчин болсон ийм нам. Энэ намын их хурлын үйл ажиллагаанаас шалтгаалж цаашлаад улс төрийн зарим сонголтонд тодорхой нөхцөл байдал хүмүүст үүснэ. Иймээс МАХН-ын үйл ажиллагаа хөдөө орон нутагруу чиглэгдэж, тэдгээр хүлээлт үүсээд байгаа хүмүүс бид хүрч очиж тэдний хувьд бидний дуу хоолой ямар итгэл үнэмшил төрүүлэх вэ гэдгийг бид улс төрийн энэ аяныхаа хүрээнд явуулах зорилготой. Тэгэхээр бид ард иргэдтэй уулзахаас гадна МАН-ын гишүүд дэмжигчдэд тодорхой дуу хоолойгоо хүргэж ажиллахыг зорино. Мөн өөрийнхөө намын гишүүд дэмжигчидтэй тодорхой асуудлаас санал бодлоо солилцох үйл ажиллагаа “Шударга ёс” аяны хүрээнд явуулахаар төлөвлөж байгаа юм.

-Танай намын хувьд бага хурал, их хурлынхаа товыг яг гаргасан уу?
-Манай намын хувьд энэ ондоо багтааж намынхаа бага чуулганыг хуралдуулж, өнгөрсөн сонгуулийн үр дүнгийн талаар тодорхой асуудлыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн цаашлаад явуулах үйл ажиллагааныхаа талаар ярилцана. Он гараад нэгдүгээр сарын сүүлээр буюу МАХН-ын онц их хурал хуралдаж байсан энэ цаг хугацаатай уялдуулж намынхаа их чуулганы хуралдуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-МАН-ын 27 дугаар их хурлыг анхааралтай ажиглаж байна гэлээ. Магадгүй 27 дугаар их хурлаас  та нарын хүсч байгаа шиг шийдвэр гарах юм бол хоёр нам буцаад нэгдэх асуудал яригдах уу?
-Хоёр намын нэгдэх эсэх тухай асуудал байнга яригддаг. Бид бол хоёр нам нэгдээд нэг нам болчих тухай асуудлыг огт ярихгүй байгаа. Энэ бол цаг хугацааны асуудал. Бид зөвхөн МАН биш өнөөдөр улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бусад намуудтай хамтарч ажиллах үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгч байна. Хамтын ажиллагаа гэдэг нь зөвхөн нэг сонгуулиар хязгаарлагдаж болохгүй. Тухайлбал, МАН-аас бидэнд санал тавихдаа зөвхөн орон нутгаар сонгуулиар, зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч юм уу хамтарч ажиллая гэдэг. Үүгээр хамтын ажиллагаагаа хязгаарлах гэдэг. Бид бол арай өөр. Нэг сонгуулиар үйл ажиллагаагаа хязгаарлавал энэ нь сайн хамтын ажиллагаа биш юм. Хамтын ажиллагаа гэдэг дор хаяж дөрвөн жилээр яригдах ёстой. Дөрвөн жилийн УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд улс эх оронд хэрэгцээтэй шаардлагатай, ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө ямар хуулийн орчинг сайжруулах тал дээр цогцоор нь хамтын ажилллагаа явуулах хэрэгтэй юм.

-Гишүүд намаа сольдог. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Аль нэг намаас нөгөө намруу элсэх асуудлыг хараар будах гэж оролддог. Гэвч энэ бол хүмүүсийн итгэл үнэмшлийн асуудал. Тэр тусмаа МАН, МАХН-ын хувьд  гишүүд гарч орж байгаа нь гайхагдахаар асуудал биш.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • JV (180.149.97.1)
    Äàðõàíä ÌÀÕÍ ìàø ìóó àæèëëàæ áàéíà. Ãèø¿¿äýý òàíèäàãã¿é ø¿¿
    2013 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    6 цаг 35 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    7 цаг 10 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    10 цаг 54 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    11 цаг 17 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    11 цаг 42 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    13 цаг 6 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    13 цаг 8 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    13 цаг 30 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    13 цаг 34 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    15 цаг 4 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    15 цаг 7 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    15 цаг 47 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    16 цаг 46 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    16 цаг 59 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    17 цаг 8 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    17 цаг 30 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 57 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    17 цаг 57 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    17 цаг 57 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    18 цаг 2 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК