Засгийн газрын ээлжит хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд хуралдаж байна. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлан боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын санаачлан боловсруулсан Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг 12 асуудал хэлэлцэж, гурван асуудалтай танилцахаар болсон байна.



