Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр Калифорни мужийн Аламеда хотын дарга Мари Гилморитой 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцлоо.Тэрээр Аламеда хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн талаарх ЕКГ-ын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, тус хотын холбогдох хөтөлбөрүүдийн хүрээнд монголчуудын үүсгэл санаачилгын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх боломж байдаг эсэхийг тандаж, энэ талаар хамтран ажиллахыг Аламеда хотын даргад хүсэлт болгов.
Хатагтай М.Гилмори Аламеда хотын монголчуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд, тус хотоос хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдэд монголчуудын байгууллагуудыг хамруулах, энэ үүднээс тэдэнд холбогдох мэдээллийг хүргэхэд ЕКГ-тай цаашид хамтран ажиллах болно гэв.
Мөн энэхүү уулзалтын үеэр Н.Анхбаяр, М.Гилмори нар Монгол Улсын аль нэг аймгийн төв болон Аламеда хотын хооронд эгч дүү хотын харилцаа тогтоож соёл урлаг, боловсрол болон бусад салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхээр тохирлоо.


















































