
Өнгөрсөн наймдугаар сард хуралдсан МАН-ын Бага хурлаар намын XXVII Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмыг баталсан билээ. Энэ журмын дагуу ирэх аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд намын Их хурлын төлөөлөгчдийг сонгох ажил анхан, дунд шатны байгууллагад өрнөх юм. Нийт долоо хоногийн турш явагдах уг ажил одооноос идэвхжиж эхэлсэн гэхэд болно.
Ямартаа ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар нийслэл, орон нутаг дахь намын үүр, хороодод ажиллаж, Их хурлын төлөөлөгчдийг хэр шударга сонгож байгаад хяналт тавина гэдгээ хэлсэн билээ.
24tsag.mn