Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 09 дүгээр сарын 28-ны бямба гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь 2014 оны Төсвийн төслийн тухай байлаа. Төсвийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.Хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх төслийн явцын талаар мэдээлэл сонслоо
“ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий цогцолбор байгуулах төслийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төслийн хүрээнд шинэчлэгдсэн БЗК-75 зуухны үнс, шороо зайлуулах хэсгийн техник, технологийн өөрчлөлтийн ажлын үргэлжлүүлэх хугацааг нэг сараар сунгаж, явцын талаарх үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Уул уурхай болон Эрчим хүчний сайд нарт даалгалаа.


















































