ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатарт БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консул Ли Сянян патентаа гардуулав.Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Ерөнхий консул Ли Сянянд хоёр талын бүс нутгийн харилцааг хөгжүүлэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажилд амжилт хүсч, хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.



















































