Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Кан Чан Хийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Чингисийн талбайд угтан мэндчиллээ.
УИХ-ын дарга эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөн дэх Баганат танхимд саатан, хүндэт зочин Хүндэтгэлийн дэвтэр сэтгэгдлээ бичин, гарын үсэг зурсан юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Кан Чан Хий УИХ-ын даргатай уулзсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

