
Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлаар Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийх механизмтай болох нь ач холбогдолтой. Энэ зорилгоор БНСУ-тай Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Зөвлөл эсвэл зөвлөлдөх уулзалт зохион байгуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Үндэсний Ассамблейн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ
Солонгосын Үндэсний Ассамблейн дарга, ноён Кан Чан Хий Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалдаа ач холбогдол өгч байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанаас мэдээллээ.