
Маргааш буюу 10-р сарын нэгэнд 2013 оны УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Чуулганы нээлт 11.40 цагт эхлэх ч ямар нэгэн асуудал хэлэлцэхгүй. Өнгөрсөн долоо хоногт дууссан ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжаагүй Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг юун түрүүнд хэлэлцэхээр зэхээд байна. Мөн татварын багц хууль, Алтны ил тод байдлын тухай хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (2)