УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бааранд танхайрч хүйтэн мэсээр хүний биед
гэмтэл учруулсан гэх хэрэг ойрд дуулиан тариад байгаа билээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бааранд танхайрч хүйтэн мэсээр хүний биед гэмтэл учруулсан гэх хэрэг ойрд дуулиан тариад байгаа билээ. Цагдаагийн газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байгаа ч тэрбээр өөрийгөө хүн хутгалсан бус Г.Нямдорж түүн рүү хутга барьж дайрсан гэж мэдэгдсэн ба ийм хэрэг үйлдээгүй гэж одоог хүртэл ярьсаар байгаа. Мөн тэрбээр энэ талаараа өнөөдөр Төрийн ордны "Г" танхимд 14.00 цагт албан ёсоор мэдээлэл өгөхөө мэдэгдсэн. Түүний асуудлыг Ёс зүйн хороогоор хэлэлцэх эсэх талаар янз бүрийн мэдээлэл хэвлэлээр гараад байгаа юм. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгээс тодрууллаа.
-Н.Номтойбаяр гишүүний асуудлыг Ёс зүйн дэд хороогоор авч хэлэлцэх үү? - Ёс дэд хорооны дүрмээр бол хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийг давхар авч хэлэлцдэггүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын дүрмээр хуулийн байгууллагын ажилд нөлөөлж болохгүй гэсэн үг юм. Хуулийн байгууллагын ажлаа хийх нөхцлийг бүрдүүлэх ёстой юм.
- Хуулийн байгууллагаас буруутай гэдгийг нь тогтоовол Ёс зүйн дэд хороогоор авч хэлэлцэх үү? - Буруутай нь тогтоогдвол тус асуудал Халдашгүй байдлын дэд хороо руу явна. УИХ-ын гишүүний эрхээс нь түтгэлзүүлэх үү, хуулийн хариуцлага хүлээлгэх үү, үгүй юу гэдгийг Халдашгүй байдлын дэд хороогоор ярих юм. Үүний дараа дараагийн асуудлыг ярина.
Т.Энхэлээ