
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй...” гэснийг зөрчсөн гэж үзэж энэхү иргэн Ц.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд хандсан байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.