
УИХ-ын 2013 оны намрын чуулган дөнгөж сая нээлтээ хийлээ. Энэ чуулганаар хамгийн эхэнд өнгөрсөн сард хийсэн ээлжит бус чуулганаар баталж амжаагүй Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Мөн 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх нь гишүүдийн гол ажлын нэг болж байна.
Энэ намрын чуулганаар олон нийтийн хамгийн чих тавин хүлээж байгаа татварын багц хууль болон Алтны ил тод байдлын тухай хууль, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль зэргийг хэлэлцэх юм.