Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв

2013-10-01
0
ЖИРГЭХ

30a9482eca8d86c9bigУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагаа, цаг үеийн бусад асуудлын талаар өнөөдөр 10 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд өнөөдөр ажлаа эхлэх гэж байгаа УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын талаар танилцуулав. УИХ-ын даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 167 дугаар захирамжаар Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон. Захирамжид намрын ээлжит чуулганаар 19 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр нэр зааж дурдсан. Тухайлахад, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл; Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл; Нийгмийн даатгалын сангийн 2014 оны сангийн тухай хуулийн төсөл; “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Хилийн боомтын тухай хуулийн төсөл; Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Соёлын өвийг хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ зэрэг хуулийн төслүүд, мөн “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр заасан. Түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн Газрын тухай, Газрын кадастрын тухай хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулга, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дараалалд орсон байгаа. Харин захирамжид нэр зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байгаа гэдгийг тэрээр дурдлаа.

Мөн өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт үүссэн нөхцөл байдлыг эрх зүйн хувьд засч залруулах зорилгоор 5 багц хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулсан ч тодорхой шалтгааны улмаас ээлжит бус чуулганы хугацаанд баталж амжаагүй учраас эдгээр төслүүдийг намрын ээлжит чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр тогтсон байгаа. Учир нь Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг гишүүдийн 170 гаруй ажил хэрэгч санал дүгнэлтийг тусгаж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн хэдий ч нэмэлтээр орсон саналуудыг нэгтгэж төсөлд тусгаж батлахад цаг хугацааны хувьд боломжгүй болсон, Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуультай холбогдсон нэмэлт мэдээлэл цуглуулах, санал авах шаардлагатай учир намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хүсэлт тавьсан, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой уялдуулах нь зүйтэй гэж үзэж МАН-ын бүлэг завсарлага авсан зэрэг шалтгаанаас болсныг УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцлон дурдсан гэдгийг тэрээр хэллээ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баталсан УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы эхний хоногийн үйл ажиллагааны хуваарь ёсоор өчигдөр байнгын хорооны ажлын хэсгүүд хуралдаж Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн бол лхагва гарагт Төсөв, Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 4 ажлын хэсэг хуралдахаар төлөвлөөд байна.

Байнгын хороодын тухайд 10 дугаар сарын 02-ны лхагва гарагт Эдийн засгийн байнгын хороо Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, эдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Хууль зүйн байнгын хороо Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай”, Монгол Улсад суугаа зарим орны Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төслийг зөвшилцөнө.

УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд хуралдана. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг; хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл; Хилийн боомтын тухай хуулийн төсөл, уг төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэдгийг Д.Энхтуяа дарга дурдав.

Мөн УИХ-ын даргын захирамжаар “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журам”-ыг баталсан. Энэ захирамжийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 531 дүгээр зүйлд зааснаар парламентын сурвалжлагчдад УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг нэр зааж олгохоор болж байгаа. Журмыг УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганаас эхлэн хэрэгжүүлж эхэлж байгааг тэрээр хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    6 цаг 23 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    6 цаг 58 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    10 цаг 41 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    11 цаг 4 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    11 цаг 29 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    12 цаг 53 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    12 цаг 55 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    13 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    13 цаг 22 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    14 цаг 52 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    14 цаг 54 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    15 цаг 35 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    16 цаг 33 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    16 цаг 46 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    16 цаг 55 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    17 цаг 17 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 44 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    17 цаг 44 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    17 цаг 44 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    17 цаг 49 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК