Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг хэлэлцлээ.Ирэх оны нэгдсэн төсөв болон Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсвийн төслийг холбогдох хууль тогтоомжийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


















































