
Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө. УИХ-ын гишүүн асан С.Зоригийг 15 жилийн өмнө буюу 1998 онд хөнөөсөн хэрэг гарч, нийгмийг цочроож байсан. Энэ хэргийн эзэн холбогдогч олдохгүй байсаар өнөөдөртэй золгож байна. Хэдий тийм ч гэр бүл, найз нөхөд, намынхан нь жил бүрийн 10-р сарын 02-ны өдөр түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай болоод байгаа.
Цэцэг өргөх ёслол өнөөдөр 11.00 цагт болно.
Сэтгэгдэл (1)