Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр 3-р сарын 4:11 уулзалт АН-ын төв байранд 11.00 цагт болохоор товлогдоод байна.Уулзалтад АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон бусад гишүүд оролцоно. Энэ уулзалтаар Увс аймагт гарсан сонгуулийн маргаантай холбоотой асуудлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Д.Нямхүү, тус намын гишүүн Т.Мэндсайхан нар мэдээлэл өгөх аж.


















































