
УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн төсөл болон дагалдах хуулийг төслүүдийг гишүүдийн 83 хувь нь дэмжлээ. Хуулийг ийнхүү баталсан тул ирэх долоо хоногт редакцийн засварыг хийж гишүүдэд танилцуулах юм байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуулинд орж байгаа зарим өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 70,8 хувийн саналаар баталлаа.
Яг одоо Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.