
УИХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог "Ю.Цэдэнбалын гал голомт" төрийн бус байгууллагын тэргүүлэгч гишүүн, хуульч Ц.Монгол, "Цэдэнбал Академи"-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Жамбалсүрэн нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэд БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, Батлан хамгаалах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчлөн түүний алдар цол, шагналыг хасч, эх оронд нь ирүүлэхгүйгээр өөр улсад гэрийн хорионд байлган хэлмэгдүүлсэн хэмээн үзэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог "Ю.Цэдэнбалыг цагаатгах ажлын хэсэг байгуулан ажиллуулж, энэ талаарх судалгааг яаралтай хийнэ" гэжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)