
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд яг одоо хуралдаж байна. Гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийх болсонтой холбоотойгоор бүлгийн дарга Н.Энхболдын өрөөнд яаралтай хуралдаж байгаа аж.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 14.00 цагт эхлэх УИХ-ын чуулганы үеэр мэдээлэл хийх юм. МАН-ын зүгээс Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлээд байгаа юм.