
Ерөнхий сайдын мэдээлснээр энэ жил мал сүргийн тоо өссөн бөгөөд Чингис бонд, Хөгжлийн банкны мөнгө, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлууд 11,3 хуваарь өсөхөд нөлөөлжээ. Энэ жил дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд багагүй мөнгө зарцуулж, үр дүн нь гарч эхэлсэн. Найман хувийн хүүтэй зээлд 8200 иргэн хамрагдсан бол зургаан хувийн хүүтэй зээл авсан байсан 16,200 иргэн мөн энэ шинэ хөтөлбөр рүү шилжиж чаджээ. Оны эхний хагас жилийн байдлаар дэд бүтцийн үйлдвэрлэл 4,3 дахин өссөн байна.
Өнгөрсөн жилийн энэ үед инфляци огцом өсөлттэй байсан бол энэ жил өсөлт нь хоёр дахин бурсан. 2012 оны 8 сард инфляци оны эхнээс 11,1 байсан бол энэ жил 6,7 хувьтай байгааг хэллээ.