УИХ-ын чуулганаар С.Ганбаатар гишүүн "Оюутолгой"-н ТУЗ-ын уулзалтын талаар мэдээлэл авахыг хүссэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг "мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг хэллээ. С.Ганбаатар гишүүний хувьд Ерөнхий сайдад хэд хэдэн удаа бичгээр асуулт явуулсан ч хариулт аваагүй байна. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Таны асуултанд Засгийн газар болон "Рио Тинто"-гийн хооронд албан ёсоор яригдаагүй зүйл олон байна. Миний мэдээгүй зүйл ч байна. Засгийн газар, "Оюутолгой"-н ТУЗ-ын хүрээнд эцэслэн яригдаагүй байгаа учраас хариулт өгөх боломжгүй байна. Монголын Засгийн газраас болж "Рио Тинто" хөдөлгөхгүй байна гэж дэлхий нийтэд цацагдаад байгаа ойлголтоос салах хэрэгтэй. Бид бол Оюутолгойн төслийг явуулах хүсэлтэй байгаа. Тиймээс тодорхойгүй асуултанд хариулах боломжгүй байна" гэв.




















































