
Хуульчдын анхдугаар их хурал түр завсарлаад үргэлжилж байна. Хуралд 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Хурлын нээж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үг хэллээ. Хуульчдын хурлаар сайн дурын хороодуудын гишүүнийг сонгож, дүрмийг батламжилна. Тэгвэл нэг хуульч дунджаар хоёр хороонд бүртгүүлсэн байна. 30 хуульч мэргэжлийн хорооны удирдлагад нэр дэвших боломжтой юм. Мэргэжлийн хариуцлагын хорооны хувьд хуульч, өмгөөлөгч, прокурор гэсэн төлөөлөлтэй байна. Энэ үеэр Хуульчдын холбоо мэргэжлийн дүрмээ батлах юм.Хурал хоёр өдөр үргэлжлэх юм.
24tsag.mn