
Хуульчдын анхдугаар их хурал цайны цагийн завсарлагаагаа авлаа. Хуралд 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Хуульчдын хурлаар сайн дурын хороодуудын гишүүнийг сонгож, дүрмийг батламжилна. Тэгвэл нэг хуульч дунджаар хоёр хороонд бүртгүүлсэн байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Мөн 30 хуульч мэргэжлийн хорооны удирдлагад нэр дэвших боломжтой юм. Мэргэжлийн хариуцлагын хорооны хувьд хуульч, өмгөөлөгч, прокурор гэсэн төлөөлөлтэй байна. Энэ үеэр Хуульчдын холбоо мэргэжлийн дүрмээ батлах юм.
Харин дөнгөж сая хуульчдын дүрмийн төслийг талаар хэлэлцүүлэг өрнөлөө. Гэвч цайны цаг болсон учир дахин үргэлжлүүлэн асуулт хариултыг явуулах юм
. Харин хурлын эхэнд н.Төвшинцэнгэл өмгөөлөгч асуултаа үргэлжүүлэн асуух юм.
Хурал хоёр өдөр үргэлжилнэ.