
АН-д байгуулагдаад удаагүй байгаа “Жигүүр”-ийнхэн өнөөдөр “Туушин” компанийн хурлын зааланд “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” сэдвийн дор нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. “Жигүүр”-ийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан шаардлага хүргүүлсэн. Түүнд АН-ын ҮЗХ-ны хуралдааныг аравдугаар сард багтаан зарлах, намын дүрэмд өөрчлөлт оруулах, ҮЗХ-ны 228 гишүүнийг шинээр дахин сонгох, энэ онд багтаан АН-ын Их хурлыг зарлан хуралдуулахыг мэдэгдсэн юм.