
Хуульчдын анхдугаар их хурал дуусах тийшээгээ хандаж байна. Хуульчид өнөөдөр мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээ батлах юм. Тиймээс одоо мэргэжлийн дүрэм дээр зарчмын болон найруулгын санал хураалтыг явуулж байгаа юм. Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчдөөс 327 төлөөлөгч яг одоо зааланд байна. 17 төлөөлөгч гарч явсан байдалтай байгаа юм. Гэвч олонх төлөөлөгч байгаа учир санал хураалтыг явуулах юм. Ингээд асуудал нэг бүрийг олонхийн саналаар шийдээд үүний дараа дахин санал хураалт явуулж мэргэжлийн дүрмийг батлах юм. Анхдугаар их хурал дууссанаар мэргэжлийн дүрэм батлагдана.