
"Автотээврийн үндэсний төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой өмчийн газар болгон өөрчлөн зохион байгуулахаар боллоо. Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоо, зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, салбарын судалгаа, дүн шинжилгээ хийх чиг үүрэгтэйгээр нийт 490 хүний орон тоотой ажиллаж буй энэ байгууллага 2013 онд төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг 33,6 хувиар давуулан биелүүлэхээр байна. Цаашид аж ахуйн тооцоонд орж орлогоороо зардлаа нөхөн ашигтай ажиллах бүрэн боломжтой аж.