
Энэ сарын 7-8-нд Будапешт хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрч, бүрэлдэхүүнийг ахлан оролцохыг БОНХ-ийн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга С.Оюунд даалгалаа. Энэ удаагийн хуралдаанаар Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр "Биокомбинат" ТӨҮГ-т шинэчлэл хийх, шинэ үйлдвэр байгуулах талаарх яриа хэлэлцээг эцэслэн шийдвэрлэж, Унгарын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүх төрлийн сэргээн засалтын үйлчилгээнд хамруулах, тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг авах, хөдөө аж ахуй, байгаль экологийн салбарт томоохон судалгаа хийх талаар дэлгэрэнгүй ярилцана.
Сэтгэгдэл (4)