Даваа гариг бүрт болдог "Бүтээн байгуулалтын цаг" уулзалт өнөөдөр 15.00 цагт болно. Өнөөдрийн уулзалтаар Эрчим хүчний салбарын өвөлжилтын бэлтгэл хэр хангагдсан талаарх мэдээллийг дулааны цахилгаан станцуудтай он-лайнаар холбогдож авах юм байна. "Бүтээн байгуулалтын цаг" уулзалтаар Засгийн газрын сайдууд улс оронд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, дэд бүтэц, улсын болон орон нутаг, нийслэлийн хөрөнгөөр хийгдэж буй зам, барилгын ажлын мэдээлэл, нийгэм, эдийн засгийн мэдээлэл сонсгодог билээ.



















































