МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдана гэж байсан 17.00 цаг хүртэл хойшлууллаа. Хурал хойшлогдсон нь намын бүлгийн хуралдаан сунжирсантай холбоотой гэнэ. Учир нь бүлгийн хуралдаанд Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцох ёстой дарга, гишүүд нь оролцож байсан учраас ийнхүү хурал хойшилсон байна. Удирдах зөвлөлийн хурлаар энэ сарын 27-нд болох Их хурлын өмнө тус намын Бага хурлыг зарлах талаар хэлэлцэж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. МАН-ын Их хурлаар намын удирдлагуудыг солих, намын дүрэмд өөрчлөлт оруулах чухал асуудлыг хэлэлцэх юм. Мөн шүүхээс Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзээд байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлыг ч өнөөдрийн хурлаар хэлэлцэж магадгүй гэнэ.
Т.Энхэлээ



















































