
МАН-ынхан энэ сарын 27-ны өдөр болох намын Их хурлаараа Монголын улсын хөгжлийн бодлого, хууль шүүх, хяналтын байгууллагуудын асуудлыг ярилцана гэдгээ мэдэгдээд байгаа.
Харин өчигдрийн хурлаар ядуурлыг хэрхэн бууруулах, ард иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлэх, хэрхэн айл бүрийг байр орон сууцтай болгох, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хэрхэн боловсронгүй болгох вэ, Эрүүл мэндийн үйлчилгээг яаж ялгаваргүй үзүүлэх вэ” гэх мэт үндсэн таван чиглэлээр хөгжлийн хөтөлбөр боловсруулж, түүнийгээ хэлэлцсэн байна.
Өчигдрийн хувьд намын их хурлын төлөөлөгчдийг сонгож буй анхан шатны байгууллагуудын хурал болсон бөгөөд анхан шатны үүрээс нэр дэвшүүлж, тодорхой шалгуур шаардлагыг хангасан нэр дэвшигчийг нууц санал хураалтаар сонгосон байна.
Харин Их хурлаас өмнө зарлан хуралдуудах Бага хурлын асуудлаар ярьсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)