Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ. Уг хэлэлцүүлгийг "Төсвийн шинэчлэл" сэдвээр явуулах бөгөөд Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд 14.00 цагт эхлэх юм.Хамгийн анхны “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан төсөвтэй холбоотой гажуудлыг арилгах зорилгоор “Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт” сэдвээр зохион байгуулагдаж байсан юм.


















































